Грэммийн наадмын дуучдыг бут цохисон Т.Бархүү

Өчигдөр 00 цаг 32 минут
"Яг түүн шиг" шоуны дөрөвдүгээр дугаарын ялагчаар жүжигчин Т.Бархүү тодорлоо. Тэрээр Bee Gees хамтлагийн дуучин Барри Гибб-ийг дуурайсан юм. Шүүгчид болон нийт өрсөлдөгчдөөс өндөр үнэлгээг авсан Т.Бархүү Б.Наранзун шүүгчийн сэтгэл хөдөлгөм магтаалд нулимс дуслуулсан нь өнөөдрийн шоуны сэтгэл хөдөлгөсөн мөчийн нэг байлаа. Санал хураалтын үр дүнд тэрээр Г.Ганхүү оролцогчтой тулж үлдсэн ч эцсийн мөчид цэвэр шүүлтээр шилдэгээр тодорч чадсан юм. 



Г.Ганхүүг бид "Явдаг Википедиа" гэдгээр нь сайн мэднэ. Тиймдээ ч Bee Gees хамлагийн талаар бидний мэдэхгүй сонирхолтой түүхүүдийг нэвтрүүлгийн үеэр хуучилж байлаа. Түүний яриагаар 2017 оны Грэммийн шагнал гардуулах ёслолд дэлхийн алдарт уран бүтээлчид Bee Gees хамтлагийн дурсгалыг хүндэтгэн, дууг нь дуулсан ч Т.Бархүүг хэн нь ч гүйцэж чадаагүй гэдгийг ам бардам хэлсэн юм.  






Х.Нэргүй 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна