Сүхбаатар дүүрэг иргэддээ хүрч үйлчилж байна

Өчигдөр 11 цаг 07 минут
Иргэнд төрийн үйлчилгээг ойртуулах зорилготой “Хөдөлгөөнт оффис” өчигдөр үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ. Засаг даргын орлогч Ц.Шижирээр ахлуулсан “Хөдөлгөөнт оффис”-ын нэгдүгээр баг дүүргийн 1-5 дугаар хороодод ажиллаж, иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо.

Тус багт дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж, Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтсийн дарга М.Бямбасүрэн, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Энхмаа, мэргэжилтэн Ж.Үүрийнтуяа, М.Баянзул, нярав Б.Энхбаатар нар ажиллав.

Иргэд ихэвчлэн СӨХ-ны үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажлын чанар, нийгмийн халамжийн асуудлуудаар түлхүү санал бодлоо илэрхийлж, цаашид сайжруулах оновчтой санал шийдэл уламжилж байлаа. Мөн дүүргийн удирдлагууд “Хөдөлгөөнт оффис”-оор дамжуулан газар дээр нь ажиллаж байгаад иргэд сэтгэл өндөр байгаагаа хэлж байлаа.

Цаашид дүүргийн Засаг дарга улиралд нэг удаа, Засаг даргын орлогч, ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нар сард нэг удаа 1-20 хороонд ажиллах юм байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна