Найздаа хоёр нүдээ ухуулсан залуу ядруухан амьдарч явна

2 цаг 52 минутын өмнө
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 24-ны өдөр Б.Мөнхжаргал гэх залуу 17 жил нөхөрлөсөн найздаа хоёр нүдээ ухуулж, бүрэн хараагүй болжээ.

Эл хэрэг бидний нэрлэж заншсанаар 100-н айлд байрлах есдүгээр дэлгүүрийн ойролцоо болсон бөгөөд хэргийг үйлдсэн Гэрэлт-Од нь долоон жилийн өмнө болсон үйл явдлаас болж, өш хонзонгийн сэдлээр ийнхүү найзынхаа хорвоог харах хоёр нүдийг нь сохолсон байна.

Одоогийн байдлаар Б.Мөнхжаргал 2, 4 настай хоёр хүүхэд, эхнэрийн хамт подваль түрээслэн амьдарч байгаа бөгөөд эхнэр нь гурав дахь хүүхдээ тээж байгаа аж. Хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмж, хоёр хүүхдийн сарын 20 мянган төгрөг, асран хамгаалагчид олгодог тэтгэмж нь нийлээд сарын 240 мянган төгрөгөөр 4 ам бүл  зутруухан амьдарч байгаагаа ярьж байна. Түүнийг насан туршид нь хөгжлийн бэрхшээлтэй болгосон этгээдийн зүгээс нэг ч төгрөгийн хохирол барагдуулалгүй өнөөдрийг хүрчээ.

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна