Ойрын өдрүүдэд 20 хэм хүртэл дулаан байна

2017/04/25
Өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар цаг агаар дулаарна гэж Цаг, уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тодруулбал, өнөөдөр Улаанбаатар хотод 10 хэмийн дулаан бол маргааш 13 хэмийн дулаантай байх нь. Харин баасан гарагт буюу энэ сарын 28-ны өдөр 20 хэм дулаан байх аж. 

Харин өнөөдөр баруун аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, салхи шуургатай, сэрүүхэн байна гэж Цаг, уур орчны шинжилгээний газраас мэдээлэв.

Та бүхэнд энэ сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэе.

Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн ихэнх болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи төвийн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар  баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгор болон, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 5-10 градус, Алтайн өвөр говиор 19-24 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 9-11 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус хүйтэн, харьцангуй чийг 46 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна