Монгол, ОХУ-ын хамтарсан "Азийн хаалга 2017" үзэсгэлэн болно

2017/04/25
"Азийн хаалга-2017" Монгол, ОХУ-ын хамтарсан үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ. Үзэсгэлэнг жил бүр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас 27 дахь жилдээ зохион байгуулж буй юм.

Үзэсгэлэнгийн үеэр ОХУ-ын 10 гаруй томоохон хотуудаас 36 компанийн 50 гаруй төлөөлөл ирсэн байна.  Арга хэмжээний гол зорилго нь хоёр улсын худалдаа, бизнес, эдийн засгийн харилцааг сайжруулах аж. 

Үзэсгэлэнд ОХУ-ын Киров, Ангарск, Ростов на Дону, Таганрог, Нюрба, Нюрингри, Пинск, Чита, Якутск болон Эрхүү мужийн компаниуд иржээ.

Тэд гурав хоногийн турш автомашин, хөнгөн үйлдвэрлэл, хүнс, барилга, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, үнэт эдлэл, хими, тээвэр зууч, шинжлэх ухаан боловсрол, зөвлөх үйлчилгээ, хэвлэх үйлдвэр, ном, сонин сэтгүүл, эмийн сан, хүүхдийн зөөлөн тоглоом зэрэг бараа бүтээгдэхүүнээ танилцуулах юм. 

Урилгаар БНХАУ болон Пакистан, Монгол Улсын аж ахуй нэгжүүд оролцоно. 

Т. Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна