Бэлгийн замын халдварт өвчин тараавал гэмт хэрэгт тооцох болно

2017/04/25
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийг хэлэлцлээ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Оюундарь бэлгийн замын халдварт өвчинтэй холбоотой асуудлыг хөндөв. 

Тэрбээр "Бэлгийн замын халдварт өвчний тархалт нэмэгдэж байна. Гэтэл хүмүүс оношлуулж, эмчлүүлэхгүй явсаар эрчүүд нь цэрэг татлагын үеэр, эмэгтэйчүүд нь жирэмсний хяналтад орох үеэр илэрч байна. Тиймээс бэлгийн замын халдварт өвчнөө эмчлүүлэхгүй явах, бусдад тараахыг зөрчилд тооцох саналтай байна" гэв.

Үүний хариуд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “Эрүүгийн хуулийн төслийн 15.6 дугаар зүйлд бусдын эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдол вирус халдаахыг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл Н.Оюундарь гишүүний ярьж байгаа асуудал бол Эрүүгийн хууль тогтоомжоор зохицуулагдсан харилцаа” гэв.

Дээрх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж, баталсны дараа албан ёсоор гэмт хэрэгт тооцогдож, хариуцлага хүлээлгэдэг болох юм байна. 

Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна