Харвард болон Массачусетсийн их сургуулийг төгссөн Монгол охины Англи хэл сурах зөвлөгөө

2017/04/27
Харвардын Их Сургууль болон Массачусетсийн Их Сургуулиудад магистрын зэрэг хамгаалсан Т. Алдарсайханы "Радио Программ" сонсох нь ямар давуу талтай байдаг тухай өөрийнх нь бичсэн нийтлэлийг хуваалцаж байна. Залуучууд та бүхэн санаа авч хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна.

Би podcast буюу радио програмууд сонсох маш дуртай. Podcast-аар их мэдээлэл авч, олон хүний яриаг сонссон. Ухаалаг утсаар маш амархан үнэгүй суулгаж авч сонсож болдог. Тийм болохоор дуртай радио програмуудаа доор хуваалцлаа.

1. Radiolab —Хүмүүст тохиолдсон үйл явдлыг ашиглаж шинжлэх ухааны сонин сайхныг тайлбарладаг. Бараг бүх ангид нь дуртай.
2. This American Life — Долоо хоног болгон нэг сэдвээр 3–4 богино түүх хуваалцдаг. Ихэнх анги нь сонирхолтой гоё байж чаддаг.
3. Serial — 2 бүлэг бүхий эрэн сурвалжлах сэтгүүл зүйн podcast.
4. More Perfect — Radiolab бүтээгчдийн хийсэн АНУын дээд шүүхийн сонирхолтой хэргүүдийн тухай нэвтрүүлэг. Миний дуртай анги — The Political Thicket
5. Revisionist History — Malcolm Gladwell түүхэн үйл явдлуудыг шинэ өнцгөөс харж тайлбарладаг. Боловролын талаарх 3 хэсэг маш таалагдсан — Carlos Doesn’t Remember, Food Fight, My Little Hundred Million
6. Hidden Brain — Бидэнд анзаарагдаггүй мэдрэгддэггүй гэхдээ бидний амьдралд нөлөөлдөг хүчин зүйлсүүдийг ШУ болон хүмүүст тохиолдсон явдлуудаар танилцуулдаг.
7. Snap Judgment — Богино түүх болон өгүүллэгүүдийг нэг сэдвээр холбож үзүүлсэн програм. Оригинал хөгжимтэй гэж байгаа.
8. Invisibilia — Хүмүүсийн зан характерд нөлөөлдөг мөртлөө бидний анзаардаггүй хүчин зүйлсүүдийн тухай.
9. Planet Money — Эдийн засгийн тухай мэдээллийг ойлгомжтой энгийнээр тайлбарладаг.
10. Fresh Air — Нэртэй хүмүүстэй хийсэн дотно ярилцдагууд.
11. TED Radio Hour — Урам зориг орохоор шинэ санаанууд, яриануудын цуглуулга.
12. Cool Mongol — Шинэхэн гарсан Монголчуудын тухай podcast-ийг хуваалцая гэж бодлоо. 

Өдөр бүр ажилдаа очих 45–60 минутын замдаа сонсдог гэхээр одоогоор 240 гаруй цагийн (10 өдөр) материал зөвхөн энэ онд сонсчихсон гэсэн үг. Гэр цэвэрлэх, хоол хийх гэх мэт биеийн ажил хийхдээ ч мөн сонсдог болохоор хэтрүүлчих гээд байдаг юм. Энэ нь маш үр дүнтэй арга учир та бүхэнд тус болно гэж найдаж байна.  
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна