Өнөөдөр болох үйл явдал

2017/04/28
9:00-11:00 цагт
ЕБС-ын ахлах ангийн сурагчдын дунд зохиогдох Мэтгэлцээний улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Монголын мэтгэлцээний холбооноос 6 дахь жилдээ зохиож байгаа уг тэмцээнд нийслэл болон 21 аймгаас 180 гаруй сурагч, 40 багш оролцох юм байна. Тэмцээний нээлт МҮЭСТО-д болно.

09:00 цагт
Төрийн ордны А Танхимд Барилга, нийтийн аж ахуйнн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2017 болно

09:20 цагт
“МАЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ТОГТОЛЦООГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЗАРИМ АСУУДАЛ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал ХААИС-ийн ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ТАНХИМ-д болно. Мал, амьтны эрүүл мэндийн хамгаалах эрх зүйн орчин, бүтэц зохион байгуулалт, эм хангамж, шинжлэх ухаан болон боловсролын үйлчилгээ гэх мэт тогтолцоо талаас нь хууль тогтоох, гүйцэтгэх, шинжлэх ухаан, боловсролын гэх мэт салбар бүрийн төлөөллийг оролцуулан зохион байгуулж байгаагаараа онцлог гэнэ.

10:00 цагт
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар хамтран 1000 ажил олгогчдын зөвлөгөөнийг Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд маргааш зохион байгуулна. Зөвлөгөөний үеэр шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогчдыг шалгаруулахаас гадна хууль тогтоомжийг сурталчилах нээлттэй өдөрлөгийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, нийслэл болон 9 дүүрэг хамтран зохион байгуулна.

10:00 цагт
“Аялал жуулчлал ба хөдөлмөр эрхлэлт” хөдөлмөрийн яармаг Улаанбаатар чуулгын 2 давхарт болно. 

10:00 цагт
Төрийн мэдээллийн аюулгүй байдал сэдэвт өдөрлөгийг анх удаа зохион байгуулна. Өдөрлөг Хууль сахиулахын их сургууль дээр болох  бөгөөд “Мэдээллийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр, эрсдэлийн үнэлгээний тайлан”, -“Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт”, “Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн нөхцөл байдал” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэх юм байна.

11:00 цагт
Монгол дахь Тайваний төлөөлөгчийн газраас ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнд "Хятадын 24 төрийн түүх" 58 боть ном хандивлах үйл ажиллагаа болно.

12:00 цагт
“Техник технологийн улсын 21-р олимпиад” -ын хаалтын үйл ажиллагаа, шилдэгийг тодруулах арга хэмжээ маргааш ОУХ-ийн Найрамдал төвд болно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна