Э.Минжинсор гадаад хүнтэй суухгүй байхыг зөвлөв

2017/04/28
Нэг үе урлагийн ертөнцөд нэрээ мандуулж явсан дуучин Минжинсор эх орондоо эргэн ирээд хэдэн жилийн нүүрийг үзлээ. Харийн хүнтэй суун харь орныг зорьсон түүнийг сайн муугаар бишгүйтэй л ярьсан. Гэвч дуучин бүсгүй маань гадаад нөхөртэйгээ таарч тохирохгүйн улмаас харилцаагаа дуусгавар болгож, хоёр ихэр охиноо дагуулан эх нутгаа зорин ирсэн аж.
 

Э.Минжинсор өөрийнхөө амьдралын туршлагыг үндэслэн охид, бүсгүйчүүдэд зориулан “Монголчууд гадаадын хүнтэй суусан хүмүүст их таагүй ханддаг. Гэхдээ бид санаатай ийм амьдрал сонгооүй юм шүү. Миний хувьд сонголтоо хийгээд л явсан. Гэхдээ охидууддаа хандаж хэлэхэд гадны хүнтэй битгий суугаарай. Бид хэзээд эх орноо л гэдэг юм шүү. Хэн ч гэсэн нутгаа л гэдэг. Би эх орон руугаа явна гэхэд манай хүн нутагтаа амьдарна гэдэг. Энэ мэт зөрчилөөс блж би эх орондоо ирсэн. Тиймээс сонголтоо зөв хийгээрэй” хэмээн зөвлөжээ.
 
 
Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна