NBA-ийн бүх цаг үеийн хамгийн шилдэг 10 тоглогч

2017/04/28
1. Michael Jordan
5 удаагийн MVP, 10 удаагийн онооны аварга, 14 удаагийн бүх одод, бүх цаг үеийн оноо авалтаар гуравдугаарт жагсдаг.  Мэдээж Чикагo хотод 6 удаа аварга авч өгсөн гайхалтай тоглогч юм.



2. Bill Russell
Russell нь бүх цаг үеийн ноёрхуу тоглогч байсан гэхэд болно. Тэр ямарч тоглогчийн давж гарахааргүй цамхагийг босгосон. 13 жил Селтикст тоглохдоо 11 удаа аварга авч тэргүүлсэн. Эхний гуравт  байгаа тоглогчоос тэр л үүнийг ганцаараа хийж чадсан. Тэр 5 удаагийн MVP, 5 удаагийн самбараас бөмбөг авалтын аварга нэгэн.



3. Kareem Abdul-Jabbar
Kareem нь энэ жагсаалтанд байгаа хамгийн даруухан тоглогч. Тэр бүх цагийн оноо авалтыг тэргүүлдэг. Түүнчлэн 6 удаагийн NBA аварга, 6 удаагийн MVP, 2 удаа финалын MVP, 19 удаагийн бүх одод тоглогч.
 

4. Magic Johnson
Тэр 3 удаагийн MVP, 3 удаагийн финалын MVP, 12 удаагийн бүх одод тоглогч.



5. Larry Bird
Bird бол сагсан бөмбөгийн гайхамшигтай карьертай тоглогч бөгөөд Magic Johnson-той ширүүн өрсөлдөөнийг үзүүлж байсан тоглогч гэдгийг бид мэднэ. Тэр бол бүх цаг үеийн агуу шидэгч гэдгийг нь энд онцлох хэрэгтэй болов уу. Bird нь агуу Селтиксийн бүрэлдэхүүнд John Havlicek, Robert Parish нартай хамт тоглож байсан. Тэр 3 удаагийн NBA аварга, 3 удаагийн MVP, мөн 12 удаагийн бүх одод тоглогч.



6. Kobe Bryant
Kobe Лэйкэрсийн хамтаар NBA-д 5 удаа түрүүлээд байгаа бөгөөд улирлын 2 удаагийн онооны аварга, 2008 оны улирлын MVP, 2 удаагийн финалын MVP мөн 15 удаагийн бүх одод тоглогч билээ.



7. Wilt Chamberlain
Wilt нь өөрийн тоглодог орон зайдаа итгэмээргүй ноёрхлоо тогтоосон тоглогч юм. Тэр нэг тоглолтонд 100-н оноо авч байсан бөгөөд энэ үзүүлэлтээр нь хүн бүр түүний нэрийг мэддэг. Тэрбээр улиралд 50,4 оноо дунджилж байсан одоо ч итгэмээргүй үзүүлэлт. Wilt нь 2 удаагийн NBA аварга, 4 удаагийн MVP, 7 удаагийн онооны аварга ба 13 удаагийн бүх одод тоглогч юм.



8. Oscar Robertson
Тэрбээр нэг удаагийн NBA-н аварга, нэг удаагийн MVP, 13-н удаагийн бүх одод тоглогч.



9. Shaquille O’Neal
Shaq NBA дэхь карьерийнхаа турш 6 өөр багт тоглосон. Тэрээр NBA-д Лэйкэрсийн хамтаар 3 удаа, Майами Хитийн хамтаар 1 удаа тус тус аваргалж, том залуучуудын дунд өөрийн ноёрхолоо тогтоож нэр хүндээ олсон нэгэн билээ. Түүнчлэн 3-н удаагийн финалын MVP, 2000 оны улирлын MVP, 15-н удаагийн бүх одод тоглогч.



10. Tim Duncan
1999 оноос хойш 5-н удаа NBA-н финалд шалгарч байсан бөгөөд 4-н удаад нь ялалт байгуулж аваргын бөгжийг зүүсэн. Тэрээр Спөрсийн "их гурвал"-ын хамгийн том хэсэг нь бөгөөд Сан Антонио хотын хувьд эрхэм хайртай хүн нь юм. Тэр 4 удаа аваргалахдаа 2 удаа MVP, 3 удаа финалын MVP шагналыг авсан бөгөөд 14-н удаагийн бүх одод тоглогч юм.


Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна