“The Notebook” киноны гол дүрийн жүжигчид нэгэндээ дургүй байжээ

2017/04/29
“The Notebook” кинонд гардаг шиг жинхэнэ хайрын сэдэвтэй кино ховор гэж кино шүүмжлэгчид ярьдаг. Тэгвэл тус киноны гол дүрийн хоёр жүжигчин амьдрал дээрээ бие биенийгээ үзэн яддаг гэнэ.

Энэ талаар киноны найруулагч Ник Касаветс “Зураг авалтын эхэн үед л таамагласан ёсоор ааш зан тохироогүй. Тэд зураг авалтын үеэр хоорондоо маргалдсаны улмаас Риан над дээр ирээд, би чадахгүй нь. Тэрэнтэй л биш бол хэнтэй ч яахав гэж хэлж байсан” гэж “Yahoo news”-д өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Тус кино нь 2004 онд анх нээлтээ хийсэн даруйдаа үзэгч, кино шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авч эхний долоо хоногтоо 13,5 сая долларын ашиг олж байсан юм. “The Notebook” кино одоог хүртэл бүх цаг үеийн хамгийн шилдэг 12 хайрын сэдэвтэй кинонд багтдаг ажээ.

Энэхүү киноны талаарх сонирхолтой зарим мэдээллийг хүргэе.

Энэхүү хэсэг дээр үнэндээ шувуудыг төлөвлөөгүй гэдэг. Учир нь ингэж зураг авах нь боломжгүй хэмээн кино багийнхан үзэж байсан аж. Харин найруулагч Жон Кассаветис үүнийг боломжтой хэмээн үзсэн тул ийнхүү зураг авахаар болсон байна. Азаар зураг авалт амжилттай болсон төдийгүй, маш том амжилтыг авчирсан гэнэ.



Энэхүү гайхалтай романтик хэсэг бол киноны хамгийн эхний зураг авалтын хэсэг аж. 


Тэд зураг авалтын үед бие биендээ дургүй байсан ч киноны дараа хосууд болцгоожээ. Гэвч 4 жилийн турш гал халуунаар үерхэж байсан ч тэр нь төдийлөн амжилтыг олоогүй юм. Хосууд хоёр тийш болсны хойно жүжигчин Райан Гослинг үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй Эва Мендестэй хуримаа хийсэн юм.



Райан Гослинг өөр нэгэн ярилцлагадаа "Бидний зураг авалт санаснаас хурдан, амархан болж өнгөрсөн. Учир нь Рэйчилд авьяасаас гадна, асар өндөр мэдрэмж байсанд оршино. Тэрээр зургийн зохиол дээр байхгүй зарим хэсгийг асар их сэтгэл хөдлөл,  зүрх сэтгэлээсээ дүрдээ орж амилуулсан. Би түүнийг нь өөрийн эрхгүй л дагаж, түүнд уусаж байсныг нуух юун" хэмээн нэгэнтээ дурьджээ.



Киноны найруулагчид жүжигчин Рэйчелийн талаар ярихдаа “Бид дүрийнхээ сонгон шалгаруултанд камераа бариад л жүжигчин бүр дээр зааварчлан ярилцаж байсан. Рэйчил бидний сонгон шалгаруулалтын сүүлийн хүн байсан юм. Түүнээс өмнө бид яах учраа олохгүй байсан гэхэд болно. Гэвч түүнийг орж ирээд, текстээ унших мөчид л би түүнээс жинхэнэ Аллиг олж харсан. Бидний киног тэдгээр жүжигчидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Учир нь тэдний оронд өөр хэн нэгэн тоглож болох ч, харамсалтай нь өнөөгийн амжилтанд хүргэхгүй байсан. Би үүнийг баттай хэлэх байна” гэсэн юм.



Кино найруулагч Жон Кассаветис жүжигчин Райан Гослингд хандан, "Би чамайг энэ дүрд тоглуулмаар байна. Учир нь чи Холливуудын бусад залуу жүжигчдээс тэс өөр. Чи тийм ч царайлаг, дэгжин биш. Гэхдээ чи яг л дурласан үедээ юу ч хийхээс буцахгүй, солиотой дурлаж чаддаг тийм л энгийн залуугийн дүрд төгс тохирно.” хэмээжээ. 



Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна