Дайчин гүрний манлай жанжин, Баруунд Сэм Колинсон нэрээр алдаршсан Сэнгэринчингийн хойч, Өвөр Монголын Зуу-Уд аймгийн Хэшигтэн хошууны язгууртан гарвальтай Бао Юзао 1892 онд төржээ. Тэрбээр Нанжингийн цэргийн сургуульд флотын зэвсгийн чиглэлээр гарамгай суралцсан тул Английн Портсмутад сурах эрхээр шагнуулсан. Тэнд флотын артиллерээр амжилттай мэргэжсэн ч, сайн дураар агаарын техник судлан Европод саатжээ. Дэлхийн дайн судалгааг нь саатуулав.
1915 онд АНУ-ын Массачусетсийн дээд сургуульд агаарын техникийн чиглэлээр сурч, ганцхан жилийн дараа 1916 онд магистр болжээ. Боингийн урилгаар ажиллаж байснаа, Хятадад онгоц зохион бүтээх ажил хийхээр буцжээ. Нисэгчийн сургууль байгуулалцаж, 1919 онд анхны онгоцоо зохион бүтээжээ. 1928 он гэхэд 6 загварын онгоц бүтээн, амжилттай туршаад байв. Түүнийг дэлхийн ирээдүйтэй онгоц зохион бүтээгчийн нэг гэж байлаа. Харуулын, торпедо зөөгч, бөмбөгдөгч, тээврийн онгоцууд байв. Дэлхийн хамгийн өндөр стандартуудад нийцэж, дэлхийн рекорд ч тогтоож байв.
“Монгол хүн агаарын техникт рекорд тогтоолоо” гэж мэдээлж байв. Тэр хаана ч өөрийгөө монгол хүн гэж бахархалтайгаар танилцуулдаг байсан учраас.
1928 онд Европын орнуудаар судалгаа хийн явжээ. 1929 онд Хятадад ихийг хийж бүтээх урам зоригтой ирээд, 37-тойдоо хордон нас баржээ. Хэн яах гэж түүнийг хордуулсан нь тодорхойгүй.
Өдгөө түүнийг “Хятадын авиацийн эцэг” хэмээн урд хөршид хүндэтгэн дээдэлдэг. Хөшөө, нэрэмжит газрууд нь буй.
Ч.Мөнхбаяр
Сэтгэгдэл бичигдээгүй байна