Сүүлийн жилүүдэд уран бүтээлээсээ завсарласан гэр бүлийн хос дуучид Анхаа, Халиун нар гурван хүүгийн аав ээж болж өнөр өтгөн өрх айлын тоог нэгээр нэмжээ. Тэдний том хүү нь 10 настай бол бага нь ой гарантай юм байна.
Гурван хүү төрүүлж дархан бэр хэмээн хүндлэгдэх болсон Б.Халиунаа монголын үзэгчдийг байлдан дагуулж буй “Яг түүн шиг” шоунд оролцон авьяаслаг, чадалтай дуучин гэдгээ батлан харуулж байгаа.
Тэрбээр уран бүтээлдээ эргэн орж ганцаарчилсан дуунууд гаргахаар ажиллаж байгаа талаарааа шоу нэвтрүүлгийн үеэр ярьсан юм. Дуучин Анхаагийн хувьд хэдийнээ улстөрд зүтгэхээр шулуудаж Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаа аж. Нэгэнт улстөрийн замыг сонгосон учир тэд цаашид хамтарсан уран бүтээл гаргахгүй бололтой.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна