Мал төллөлт 2,4 саяар нэмэгджээ
Улсын хэмжээнд мал төллөлт 59.0 хувьтай байна.
Тодруулбал, 15.4 сая хээлтэгч төллөжээ. Гарсан төлийн 15.2 сая төл буюу 98.0 хувь нь бойжиж байгаа аж. Үүнээс 40.7 мянган ботго, 162.0 мянган унага, 410.4 мянган тугал, 8.0 сая хурга, 6.6 сая ишиг байна.
Мал төллөлт өмнөх долоо хоногоос 2.4 саяар нэмэгдсэн дүн гарчээ. Харин 2016 оны мал тооллогоор 26,2 сая эх мал тоологдож байсан байна.
Т.Очир
Сэтгэгдэл бичигдээгүй байна