Талийгаач цээж, зүрхэн тус газраа өөрийгөө хутгалсан байжээ

2017/05/03
Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан М гэх залуу тус эмнэлгийн зургаан давхраас үсэрч амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан талаар мэдээлж байсан билээ. 

Талийгаач М нь 54 настай, өчигдөр буюу 05 сарын 02-ны өдөр 14.00 цагийн орчимд түргэний машинаар цэргийн төв эмнэлэгт хүргэгдэн ирсэн байна. Ингэхдээ цээж, зүрхэн тус газраа дөрвөн удаа өөрийгөө хутгалсан байжээ. Тус эмнэлгийн Гэмтлийн тасгийн эмч нар цаг алдалгүй талийгчид анхан шатны тусламж үзүүлсэн аж.

Улмаар талийгчийг зургаан давхартаа байрлах Гэмтлийн тасагтаа эмчилгээ хийхээр хэвтүүлсэн байна. Харамсалтай нь талийгаач хоёр цагийн дараа буюу 16.00 цагийн орчимд платныхаа цонхыг өөрөө онгойлгож, үсэрчээ. Хэргийг харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна