Дарханы замд зөөврийн хурд хэмжигч байршуулжээ

2017/05/04
Замын цагдаагийн албаны Орон нутгийн хяналтын хэлтсээс Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд "Dahua" маркийн зөөврийн хурд хэмжигч багажийг ашиглан хяналт шалгалтыг явуулж байна. 

Улсын болон орон нутгийн замд гарч буй зам тээврийн ослын дийлэнх хувийг жолооч нар замын нөхцөлд хурдаа зөв тохируулаагүй, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийснээс шалтгаалж байгаа аж. Иймд, хөдөлгөөнд оролцогч жолооч та "Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэхгүй, хамгаалах бүсийг хэрэглэн" замын хөдөлгөөндөө соёлтой, сахилгатай оролцоно уу гэж ЗЦА-аас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна