Нийслэлийн Засаг дарга цусаа хандивлах уриалга гаргалаа

2017/05/04
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр  Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцсан.

Энэ үеэр Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд болон компани, аж ахуйн нэгж, ТББ-ын ажилтан, албан хаагчид, нийслэлийн ард иргэд, оюутан залуусыг цусаа хандивлаж эрдэнэт хүний амийг аврах уриалга гаргалаа. Уриалгын дагуу ирэх сарын 14-нийг хүртэл нийслэлийн төр, захиргааны байгууллагууд цусаа хандивлах болжээ.




Эх сурвалж: ulaanbaatar.mn 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна