Улаан-Үүд хотод сурдаг 17 настай Монгол охин 00-ын суултуурт хүүхдээ төрүүлжээ

2017/05/05
Улаан-Үүд хотод их сургуулийн 1-р курст сурч байсан 17 настай монгол охин 00-ийн суултуурд хүүхдээ төрүүлж, өөрөө цус их алдсанаас ухаангүй комын байдалд байгаа гэнэ. Харин хүүхэд нь энджээ. Багш нар,  дотуур байрны удирдлагууд нь охиныг жирэмсэн байсныг анзаараагүй гэнэ. Хэрэг явдал энэ сарын 3-ны өглөө болжээ. ОХУ-ын хуулийн дагуу "Төрсөн хүүхдийнхээ аминд хүрсэн" зүйл ангиар хавтаст хэрэг үүсгэн Улаан-Үүд хотын цагдаагийн газар шалгаж байна.


Х.Нэргүй 
Эх сурвалж: www.baikal-daily.ru


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна