Өнөөдөр болох үйл явдал

2017/05/05
10.00 цагт
ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд "Газрын харилцаа-2017" эрдэм шинжилгээний бага хурал болно.

11.00 цагт
Сүхбаатарын талбайд "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн нээлт болно.

13.00 цагт
Соёлын төв өргөөний Монголын Уран зургийн галерейд Олон улсын Эко сургууль хөтөлбөрийн “Хүрэл гэрэгэ” өргөмжлөл гардуулах ёслол болно. Ёслолын үеэр “Хүрэл гэрэгэ” өргөмжлөлийн болзол хангасан ерөнхий боловсролын 41 сургууль өөрсдийн туршлагаа танилцуулж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид үзэсгэлэнгээ дэлгэнэ.

13.00 цагт
Буянт-Ухаа спортын ордонд"Эрдэнэс Монгол" ХХК үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй спортын 4 төрөлт тэмцээн болно.

14.00 цагт
Замчин клубийн спорт зааланд УБТЗ-ын Хүүхдийн Секторын харьяа нийслэлийн тэргүүний Ирээдүй-185-р цэцэрлэгийн “Хүүхэд-Хөгжил-Хөдөлгөөн” 2017 спортын нэгдсэн төсөлт арга хэмжээ болно. 

14.00 цагт
Баянзүрх дүүргийн иргэний танхимд “Бидний оролцоо-Бидний өөрчлөлт” төслийн хүрээнд цахим засаглалаар дамжуулан хууль боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ашиглалтыг өргөжүүлэхэд тэдэнд чадвар, мэдлэгийг олгож, цаашид тогтвортой ашиглах, оролцоог ханган эргэх холбоог бий болгоход чиглэсэн мэдээллийн зах болно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна