Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Н.Ганбадрал мэдээлэл хийсэн юм. Амиа хорлосон цагдаагийн ажилтан яллагдагч Г.Маралмааг хүчирхийлсэн эсэх асуудалд хариулт өгөв.
Шүүхээс ял шийтгэгдсэн эмэгтэй М "Шүүхийн цагдаа хүчирхийлсэн" гэх мэдээлэл өнгөрсөн сарын 28-нд ирсэн. Мэдээллийн дагуу уг хэргийг Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн Үйлдсэн гэмт хэргийг мөрдөх хэлтсээс шалгаж байна. Шалгагдаж байгаа Б нь тэрхүү мэдээллийн дараа буюу тавдугаар сарын 3-нд Сүхбаатар дүүргийн XIII хороонд орших гэртээ өөрийгөө боомилж, амь насаа алдсан байдалтай олдсон. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Амиа алдсан цагдаагийн гэрээслэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.
Т.Очир
Сэтгэгдэл бичигдээгүй байна