Шүдний эмнэлгүүдийн рентген аппарат ашиглалтыг түр зогсоов

2017/05/10
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 65 шүдний эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт явуулжээ. Үүнээс 15 шүдний эмнэлгийн 16 рентген аппарат ашиглахыг түр зогсоожээ. Ингэснээр  сард ойролцоогоор 1500-1600 хүнийг цацрагийн үндэслэлгүй шарлагад өртүүлэхээс урьдчилан сэргийлж байгаа аж.

Нийслэлийн хэмжээнд 253 шүдний эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг байна. Үүнээс 138 шүдний эмнэлэг нь рентген аппарат ашигладаг байна. 
 
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун "Шалгалтаар шүдний эмнэлгүүд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, эзэмшил газрынхаа хэмжээнээс хэтрүүлсэн нийтлэг зөрчил илэрсэн. Энэ зөрчлийг арилгуулахаар 102 мэдэгдэл, 52 албан шаардлага, 34 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Одоогоор 12 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хашааг татуулаад байгаа" гэв.

Т.Очир
 


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна