Өвөрмонголчууд Б.Бат-Энэрэл хүүд туслах хандивын аян өрнүүлж байна

2017/05/10
Олны хайрыг булаасан харааны бэрхшээлтэй бяцхан дуучин Б.Бат-Энэрэл хүүд туслах аян өрнөж байна. Хүүгийн хагалгаанд зориулж Өвөрмонголын ард түмэн түүнд харамгүй сэтгэлээр туслаж хандив цуглуулж байгаа талаар сошиал ертөнцөөр тарсан байна.

МУГЖ, дуучин С.Батсүхийн “Орчлонг хайрлаарай”, “Ухаарал” зэрэг дууг тун ч эвлэгхэн дуулдаг тэрээр "Би Отгонтэнгэр уулаас миний хоолойг өөрчлөгддөггүй, энэ хэвээр дуучин болгож өгөөч гэж дуулах болгондоо нүдээ аньж байгаад дуулдаг" хэмээн ярьжээ. Хүүгийн хагалгааны зардалд зориулан гэр бүлийнхний зүгээс хандивын тоглолт зохион байгуулахаар болсон байна. Хандивын тоглолт ирэх тавдугаар сарын 20-нд 19.00 цагт МҮЭСТО-нд болно.
 
 Б.Бат-Энэрэл хүү төрөлхийн харааны бэрхшээлтэй төрсөн ч нэг настайгаасаа сул хардаг болсон гэдэг. Мэргэжлийн эмч нар хүүг зургаан нас хүрэхээс урьтаж мэс заслын аргаар харааг нь сайжруулах боломжтойг зөвлөсөн байна. Одоо Б.Бат-Энэрэл хүү таван настай.









 
Б.Бат-Энэрэл хүүгийн МУГЖ С.Батсүхтэй хамтран дуулсан "Хаан заяатай орчлон" дууг хүргэж байна.
 


Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна