Амьжиргааны түвшнээс доогуур амьдралтай Бразилчууд хэрхэн амьдардаг вэ?

2017/06/19
Тэд орхигдсон барилгуудад хууль бусаар оршин сууж байна.

Риогийн эрх мэдэлтнүүд орон сууцны хангамж нөхцөл, иргэдийн оршин суух газрыг сайжруулахад зарцуулна хэмээн тэрбум тэрбумаар нь төсвөөс мөнгө гаргуулан авсан боловч ядуу айлууд түүнийг хүртэх яагаа ч үгүй байна.



Гэрэл зурагчин Тарик Зайди эдгээр хүмүүсийн хамтын амьдрал найрсаг харилцаа, эрхэм чанарууд болон бахархал зэрэг олон зүйлсийг хүнд ойлгуулж чадна хэмээн бодож тэдний ''гэр''-ийн зургийг авсан байна.

2014 оны ДАШТ, 2016 оны Олимпын наадам зохион байгуулахдаа Риогийн эрх мэдэлтнүүд тэдний амьдралыг сайжруулна хэмээн амалсан ч амлалтандаа хүрээгүй ажээ .

Түрээсийн байрны хөлс нэмэгдэж, ядуу гэр бүлүүд усгүй, ариун цэврийн шаардлага хангаагүй орхигдсон барилгуудад амьдрахаас аргагүйд хүрсэн байна.



16 настай Памела ээж болон өөрийн 7 сартай охины хамтаар нэгэн цагт Бразилийн Газар зүй, Статистикийн Хүрээлэнгийн  барилга байсан байшинд амьдарч байна.

17 жилийн өмнө хүрээлэн энэхүү барилгыг орхин нүүж , өнөөдөр энэ барилга 100 гаруй өрхийн гэр болсон байна.
 


Памела ( зүүн талд байгаа) сүүлийн 15 жилийн турш хүрээлэнгийн орхигдсон барилгын 14 давхарт амьдарч байна. Түүний ээж Марта Памелагийн дараа энд ирсэн.



7 хоног тутам түрээсийн мөнгөө төлж чадахгүй болсон иргэд барилгад нэмж ирсээр байдаг гэнэ.
Риогийн хүн амын 30% буюу хоёр сая гаруй хүмүүс эрүүл мэнд, ариун цэврийн шаардлага хангаагүй орхигдсон барилгуудад амьдарч байгаа гэдэг судалгаа байдаг ажээ.

2010 он Рио хотын дарга Эдуардо Пес 2020 он гэхэд бүх хууль бусаар орхигдсон барилгуудад оршин сууж байгаа иргэдийг багасгана гэсэн амлалт өгч байсан байна.

2,62 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан боловч санхүүжилт дутсаны улмаас орон гэргүй иргэдийг амьдрах эрүүл аюулгүй байртай болгох ажил гацчихсан байгаа ажээ.



2012 оны сүүл гэхэд орхигдсон хүрээлэнгийн барилгыг соёлын төв болгох төсөл ч хэрэгжээгүй байна.
 


12 настай Тайна охин гэр бүлийн хамтаар хүрээлэнгийн барилгад 4,5 жил амьдарчээ. Бразил хотоос илүү их хэмжээний хууль бус оршин суугчид Рио хотод байдаг байна. 


 
Барилгын хоосон зайг тэд ашиглаж бүжгийн хичээл орох гэх мэтээр чөлөөт цагаа өнгөрүүлдэг.



 Барилгад ус орж ирэх хэд хэдэн хоолойтой.


 
 Риогийн хүн амын 30%  бохирын системд холбогдоогүй газруудад амьдарч байна.



Орон гэргүй иргэдийн гэр бүлийн 42% нь  эмэгтэйчүүдээр өрх толгойлуулсан байдаг байна.



Оршин суугчид ч гэсэн өөрсдийн гэсэн соёлтой. Ханан дээр байгаа бичээс  ‘’ Somos seres humanos’’  буюу ''Бид бол хүн'' гэсэн байна.
 


Төсвийн хомсдолоос болж эдгээр иргэдийн амьдрах нөхцөл сайжрах үгүй нь тодорхойгүй байна.

Гэвч амьдрах хүнд хэцүү нөхцөлөөс үл шалтгаалан, орхигдсон барилгад амьдарч байгаа иргэдийн 2/3% нь одоогийн амьдарч буй газраа орхихыг хүсээгүй байна. Тэдний эв нэгдэл, эрхэм чанарууд зэрэг нь тэдний үлдэх шалтгаануудын нэг болсон байна. 

С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна