Умард Солонгост хоригдож байгаад суллагдсан Америкийн оюутан Отто Уормбиер ухаангүй байдалтайгаар эх орондоо ирснээсээ хойш долоо хонолгүй нас барсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл хаалттай ертөнц гэж нэрлэгдэх Хойд Солонгос улсын тухай зарим мэдээллүүдийг хүргэж байна.
1. Хойд Солонгост 2017 он биш 105 он болж байгаа. Тэд ерөнхийлөгч Ким Ир Сений төрсөн өдрөөс (1912 оны дөрөвдүгээр сарын 15) эхлэн хуанлигаа хөтлөх болсон.
2. Таван жил тутамд нэг удаа сонгууль болдог. Гэвч яг үнэндээ ганцхан сонголттой санал асуулгын цаасыг сонгогчиддоо өгдөг байна. Ингээд 100%-ийн санал асуулгаар угсаа залгамжилсан удирдагч сонгогддог байна.
3. Гэрлэн дохионууд цахилгааны хомсдлын улмаас ажиллагаагүй болсон. Угаасаа ч хойд солонгост машинтай хүн тун цөөхөн. Цагдаа нар гэрлэн дохионы оронд замын хөдөлгөөнийг зохицуулдаг байна.
4. Дэлхийн хамгийн том , 150,000 суудалтай Рүннандо цэнгэлдэх хүрээлэн хойд солонгост байдаг.
5. Хэрвээ гэр бүлийн гишүүн нэг удаа хууль зөрчсөн, эсвэл хөдөлмөрийн лагерьт хоригдох ялаар шийтгүүлсэн бол гэр бүлийг гурван үеэр нь шийтгэдэг байна. Өвөө эмээ, эхнэр нөхөр, үр хүүхдүүдийг нь хамтад нь хөдөлмөрийн лагерьт хорьдог ажээ.
6. Баян хуур хөгжим бол тэдний үндэсний хөгжим. Бүх багш нараас баян хуур тоглож чаддаг байхыг шаарддаг. ‘’Бидэнд атаархах зүйл үгүй’’ нэртэй дуу тэдний хамгийн алдартай дуунуудын нэг юм. Дууны аяыг ‘’Twinkle Twinkle Little Star’’-аас хуулбарласан байдаг байна.
7. 1978 онд Хойд Солонгосчууд Өмнөд Солонгосын аллдарт найруулагч Шин Сан Укыг эхнэрийн хамтаар хулгайлж авчран олон киног бүтээлгэсэн байна. Хосууд 8 жилийн дараа Хойд Солонгосоос зугтаж чадсан гэдэг.
8. Тэд 1954 онд гарсан ‘’Годзилла’’ киноны өөрсдийн хувилбар болох ‘’Пулгараси’’ нэртэй киног найруулан бүтээсэн. Учир нь Ким Жон Ил-д ‘’Годзилла’’ кино маш их таалагдсан тул тэрээр өөрийн гэсэн кинотой болохыг хүсжээ.
9. 16 хөдөлмөрийн лагерьт ойролцоогоор 200,000 гаруй хоригдогчид байгаа. Тэд хэзээ суллагдахаа мэдэхгүй, хугацаагүй хоригддог.
10. Хойд болон өмнөд Солонгосын хил дэлхийн хамгийн цэрэгжсэн бүсийн тоонд ордог.
11. Эмэгтэйчүүд 18 янзын засалтаар үсээ засуулж болно. Гэрлэсэн эмэгтэйчүүд богино үстэй байх ёстой. Гэрлээгүй эмэгтэйчүүдэд гэрлэсэн эмэгтэйчүүдээс арай олон сонголт байдаг байна.
12. Эрчүүдэд 10 янзын үсний засалт
13. Дэлхийд өндрөөрөө 24-т ордог зочид буудал Хойд Солонгост байдаг. Гэвч тансаг зочид буудлын 3000 өрөөнд хэн ч байхгүй.
14. Америкийн Империализмийн бэлгэ тэмдэг болсон цэнхэр жийнсийг Хойд Солонгост өмсөх хориотой.
15. Ким Жон Ил-ийн үхлийн дараа 1000, 1000 хойд солонгосчууд хангалттай гашуудаагүй гэсэн шалтгаанаар хөдөлмөрийн лагерьт хоригдох ялаар шийтгүүлсэн байдаг.
16. Хойд Солонгос Кока Кола ундаа худалдахыг хориглосон хоёр орны нэг. Нөгөө орон нь Куба юм.
17. Хойд Солонгост зөвхөн үнэнч, боловсролтой, зөвшөөрөгдсөн иргэд л интернет ашиглах зөвшөөрөлтэй байдаг. Гэсэн ч Засгийн Газрын зөвшөөрсөн 1000-5000 сайтаас бусад сайтуудруу орох эрхийг нь хаасан байдаг ажээ.
18. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өөрсдийн суух ширээ, сандал тэр байтугай өвлийн цагт түлш авчирч байж хичээлдээ суудаг. Энэ шалтгаанаас үүдэн сургууль завсардалт ихэссэн.
19. 3,5 км тутамд Ким Ир Сений хөшөөг олж харж болно. Ойролцоогоор 34,000 Ким Ир Сений хөшөө байдаг ажээ.
20. Ким Жон Ил-ийг төрөхөд давхар солонго татаж, огторгуй эрхэст нэг шинэ од нэмэгджээ. Тэрээр 6 сар хүрэхээсээ өмнө хөлд, хэлд оржээ. Түүний сэтгэл санааны байдал ямар байгаагаас цаг агаар шууд шалтгаалдаг гэж Засгийн Газраас ард иргэддээ тараадаг ухуулах материалд бичсэн байдаг байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна