Түрээслэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж “Нарантуул” худалдааны төвд дахин гал гарчээ

2017/12/27
Өчигдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Нарантуул” худалдааны төвд гал гарсан бөгөөд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа гал унтраах ангиудын бүрэлдэхүүн шуурхай ажиллан унтраасан билээ. Одоогийн байдлаар онцгой байдлын алба болон цагдаагийн мэргэжлийн шинжээчдийн баг үзлэг, шалгалт хийж гал гарсан шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр “Нарантуул” худалдааны төвийн цахилгааны шугамд холбогдоогүй, цахилгаан ашиглах боломжгүй хэсгийн 123 дугаар агуулахад гэр ахуйн бараа хадгаладаг түрээслэгч Ж-ын эхнэр болох А нь түрээсийн агуулахдаа байх үедээ буяны зул асааж унтраалгүй хэсэг хугацаанд орхиж явсан нь галын шалтгаан болжээ. Галын улмаас нийт 22 агуулах шатаж түрээслэгчид хохирсон байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна