Сурагчийн дүрэмт хувцас 59-130 мянга, дэвтэр 200-2500 төгрөгөөр худалдаалагдаж байна

2018/08/22

Арваад хоногийн дараа хичээлийн шинэ жил эхэлнэ. Есдүгээр сарын 1-ний өдрийг угтаж худалдаачид, үндэсний үйлдвэрлэгчид хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдааг задгай талбайд эхлүүлжээ.

Тус үзэсгэлэн худалдаа есдүгээр сарын 2-ны өдрийг хүртэл “Ялалтын талбай”-д үргэлжлэх юм байна. Наймдугаар сарын 20-д гарчихсан хэдий ч хүүхдийнхээ цүнх, дэвтэр, харандаа, балны үнийг сонирхох эцэг эхчүүд олон байлаа.

Бид хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулсан үзэсгэлэнгээр орж, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үнэ ханш ямар байгаа талаар сурвалжилсан юм.

Бага ангийн сурагчдын хүүхэлдэй, машины зурагтай өнгө алагласан эмэгтэй, эрэгтэй цүнхүүд 25-45 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байлаа. Харин дунд, ахлах ангийн сурагчид, оюутан залууст зориулсан даавуун, савхин, арьсан цүнхүүдийн үнэ ханш 30 мянган төгрөгөөс эхэлж байгаа аж.

Хичээлийн хэрэгсийн үнэ ханш:

-12 хуудастай дэвтэр- 200 төгрөг

-24 хуудастай дэвтэр- 400 төгрөг

-36 хуудастай дэвтэр- 600 төгрөг

-48 хуудастай дэвтэр-750 төгрөг

-60 хуудастай дэвтэр- 950 төгрөг

-96 хуудастай дэвтэр- 1300 төгрөг

-Зургийн дэвтэр-1000-1200 төгрөг

-Монгол бичгийн дэвтэр-1500 төгрөг

-Ханзны дэвтэр-2500 төгрөг

-Оюутан дэвтэр- 48 хуудастай-1800-2000 төгрөг

-Оюутан дэвтэр-60 хуудастай-2500 төгрөг

-А4 дэвтэр-32 хуудастай-1500 төгрөг

-А4 дэвтэр-48 хуудастай-2000 төгрөг

-Хичээнгүй бичгийн дэвтэр-2000 төгрөг

-Үзэг 300-5000 төгрөг

-Баллуур 550 төгрөг

-Цаасны цавуу 500-1500 төгрөг

-Сампин, савх- 1500-10.000 төгрөг

-Дэвтрийн хавтас- 50-100 төгрөг

-Усан болон тосон харандаа- 2500-15.000 төгрөг

-Өнгийн харандаа, палмастир- 2500-20.000 төгрөг

-Үзэгний сав-2000-32000 төгрөг

-Баримлын шавар-2000 төгрөгийн үнэтэй байна.

 

Цэцэрлэгийн бүртгэл дуусаагүй учир эцэг эхчүүд цэцэрлэгийн хүүхдийнхээ бэлтгэлээ хараахан базааж эхлээгүй байгаа юм. Тухайн цэцэрлэгээс хүүхэд сурахад шаардлагатай хичээлийн хэрэгслийн жагсаалтыг бичиж өгдөг аж.

Цэцэрлэгийн насныхны хамгийн их ашигладаг өнгийн харандаа 1500-5000 төгрөг, цаасны цавуу 500-1500 төгрөг, өнгийн цаас 500 төгрөгөөс эхэлж байв. Харин сурагчдын түгээмэл ашигладаг үзгэн бал 300-1000 төгрөгийн сонголттой зарагдаж байлаа.

Хичээлийн хэрэгслийн борлуулалт хэр байгаа талаар худалдаачид хэлэхдээ “Наймдугаар сар гарсаар иргэдийн худалдан авалт бага зэрэг эрчимжсэн. Ялангуяа хөдөөний оюутнууд орж ирэхээр худалдан авалт нэмэгддэг. Наймдугаар сарын 20 гараад л хөл хөдөлгөөнд намжлаа. Гэхдээ худалдаан авалт хийгээгүй олон эцэг эх байна” хэмээн ярив.

Түүнчлэн тэд “дэвтэр, балны үнэ нэмэгдээгүй хэвэндээ байгаа. Жижиг хэрэгслүүд (баллуур, харандаа, шугам ) загвараасаа хамаараад үнэ нь нэмэгддэг. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хичээлийн бэлтгэлийг бага багаар базааж, ялангуяа наймдугаар сараас эхлэн дэлгүүр, зах хоршоо хичээлийн бэлтгэлээ базааж яваа эцэг эхчүүд, хүүхдүүдийн хөлд дарагддаг” гэлээ.

Энэ жил “Батзүү”, “Өүлэн менч”, “Төмөрт трейд”, “Шилмэл трэйд” зэрэг компани дүрэмт хувцас үйлдвэрлэх эрхтэй байгаа. БСШУСЯ-наас загвар, стандартыг тодорхойлж өгсөн учраас дүрэмт хувцасыг ижил үнээр борлуулах ёстой гэж заасан. Гэвч аж ахуйн нэгжүүд үндсэн материалуудаа Япон, Солонгос зэрэг орноос оруулж ирсэн хэмээн эцсийн бүтээгдэхүүнийхээ үнийг өөр өөр тогтоодог байна.

-Дүрэмт хувцасны хувьд:

-Ахлах ангийн охидын дүрэмт хувцас хосоороо-122.700 төгрөг

-Ахлах ангийн хөвгүүдийн дурамт хувцас хосоороо-132.600 төгрөг

-Дүрэмт хувцасны дан өмд 24.900 төгрөг

-Дүрэмт хувцасны дан хүрэм 37.900 төгрөг

-Бага ангийн охидын дүрэмт хувцас хосоороо-59.500 төгрөг

-Бага ангийн хөвгүүдийн хувцас- 81.300 төгрөг

-Бага ангийн дүрэмт хувцасны дан цэнхэр цамц 16.000 төгрөг

-Дунд ангийн дүрэмт хувцасны дан цэнхэр цамц 18.000 төгрөг

-Ахлах ангийн дүрэмт хувцасны дан цэнхэр цамц 20.000 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байв.

Эцэг эхчүүд дүрэмт хувцас хэт үнэтэй байгааг хэлж байлаа. Иргэд зангиа, цамц, хүрэм, өмд, сарафан гээд хослуулж авахаас илүү салгаж авах тохиолдол их байдаг аж. Тухайлбал, өмд хүрэм хоёрыг нь аваад бусад зүйлийг нь авахгүй орхисноор илүү хямд тусдаг байна.

Түүнчлэн дан цэнхэр цамц худалдаж авах нь хосоор нь авснаас илүү хямд байдаг аж. Харин худалдаачид бүгдийг нь хамт авах, салгаж авах нь эргээд үнийн дүнд ямар ч өөрчлөлт гарахгүй адилхан байдаг тухай хэлж байв.

Есдүгээр ангийн хүүдээ дүрэмт хуцвас сонгож буй иргэн О.Наранцэцэг, н.Дэмбэрэл нарын сэтгэгдлийг сонслоо. Тэд хэлэхдээ “Бид дүрэмт хувцсыг дөрвөн хосоор нь авах гэхээр арай үнэтэй байна. Иймд 37.900 төгрөгөөр хүрэм, 24.900 төгрөгөөр өмд авлаа. Цэнхэр цамцаа арваад хоногийн өмнө авчихсан” хэмээн ярилаа.

Мөн тэд “Арав хоногийн өмнө Нарантуул зах дээр цэнхэр цамц 12-15 мянган төгрөгөөр худалдаалагдаж байсан. Энэ үзэсгэлэнд цэнхэр цамцны үнэ 16.000-20.000 төгрөг болж нэмэгдсэнийг хэлж байлаа.

Манай сайт наймдугаар сарын эхээр “Дүнжингарав”, “Нарантуул” худалдааны төвүүдэд хичээлийн хэрэгслийн үнэ ямар байсан талаар сурвалжилж билээ. Хориод хоногийн өмнө хичээлийн хэрэгслүүд дараах үнээр худалдаалагдаж байв. Үүнд:  

-12 хуудастай дэвтэр- 190-210 төгрөг

-12 хуудастай зурагтай дэвтэр- 250-270 төгрөг

-24 хуудастай дэвтэр- 400-420 төгрөг

-36 хуудастай дэвтэр- 500-510 төгрөг

-48 хуудастай дэвтэр-700-750 төгрөг

-60 хуудастай дэвтэр- 800-830 төгрөг

-96 хуудастай дэвтэр- 1200-1300 төгрөг

-Зургийн дэвтэр- 500-6500 төгрөг

-Цаасны цавуу- 350-3500 төгрөг

-Цаасны хайч- 650-7500 төгрөг

-Харандаа- 300-1500 төгрөг

-Үзэг- 200-4000 төгрөг

-Баллуур- 500-3000 төгрөг

-Сампин, савх- 1000-6000 төгрөг

-Дэвтрийн хавтас- 50-60 төгрөг

-Усан болон тосон харандаа- 2000-12000 төгрөг

-Өнгийн харандаа, палмастир- 2000-23000 төгрөг

-Үзэгний сав-1000-32000 төгрөг

-Баримлын шавар-1600 төгрөгөөс дээш үнээр тус тус борлуулагдаж байсан ажээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна