09:00 цагт Сүхбаатарын талбайд тэргэнцэртэй иргэд, сайн дурын залуусын ”UB TRY” нөлөөллийн явган аялал эхэлнэ. Утас: 99267408, 94030345
09:00 цагт "Holiday inn” зочид буудлын 19-р давхарт “Тогтвортой хөгжлийн зорилтуудын талаарx Зүүн хойд Азийн олон талт чуулга уулзалт эхлэнэ.
09:30 цагт НЗДТГ-т НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал болно.
10:00 цагт МУИС-ийн Номын сангийн 5 давхарт шинжлэх ухаан, технологийн дэвшлийн шилдэг бүтээлийн шагналт таван эрдэмтний “100 саяас хязгааргүй нээлттэй хэлэлцүүлэг болно.
10:00 цагт Монголын уран зургийн галерейд “Хятад орныг танин мэдэх” БНХАУ-ын ӨМӨЗО-ны соёл, аялал жуулчлалын өдрүүдийн нээлтийн ёслол болно.
10:00 цагт МХЕГ-т аж ахуйн нэгж, улсын байцаагчдад зориулсан "Импортын гоо сайхны барааны эрүүл ахуйн хяналт, анхаарах асуудал" сургалт болно.
11:00 цагт Нийслэлийн цагдаагийн газарт насанд хүрээгүй хүмүүсийн холбогдсон гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй үйл ажиллагаа болон цахим гэмт хэргийн эсрэг эхлүүлж байгаа "UNFRIEND хөдөлгөөн"-ий талаар мэдээлэл хийнэ. Утас:88767828
11:00 цагт "Хүүхдийн төв номын сан"-д Монгол Улс, БНХАУ-ын соёлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд хүүхдэд зориулсан ном солилцооны “Нахиа” хөтөлбөрийг зохион байгуулна. Утас: 99849000
11:30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд МАХН-аас УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт Хангарди ордны 14 давхарт Нийслэлийн Засаг дарга С.Батболд нийслэл хотод хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт УИХ-ын гишүүн Б. Энх-Амгалан болон БХБЯ, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын холбогдох албаны хүмүүс Хан-Уул дүүргийн X хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон 34, 35 дугаар байрны нөхцөл байдалтай танилцана.
14:00 цагт “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн төлөв" тайлангийн нээлт ГХЯ-нд болно.
Сэтгэгдэл бичигдээгүй байна