Оросын Краснодарын хязгаар энэ онд Монгол Улсад 150 гаруй тонн мөхөөлдөс нийлүүлэхээр төлөвлөжээ. Өчигдөр Оросын хөдөө аж ахуйн хяналт шалгалтын хязгаар дахь газраас ээлжит шалгалтаа явуулж, 9,3 тонн жинтэй мөхөөлдсийг шалгасан байна. Шалгалтаар бүтээгдэхүүн Евразийн эдийн засгийн холбоо болон Монгол Улсаас тавьдаг мал эмнэлэг, эрүүл ахуйн шаардлагад нийцжээ.
Мөхөөлдөстэй автомашинууд Буриадын Хиагтын олон улсын шалган нэвтрүүлэхээр дамжин Монгол Улсын нутаг дэвсгэрт нэвтэрдэг. Он гарсаар Монгол Улсад 88 гаруй тонн жинтэй есөн удаагийн бараа татан авалт хийжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна