2030 он гэхэд Их Британи дахь нялхсын эндэгдлийн үзүүлэлтийг Европын бусад орнуудын ижил үзүүлэлттэй харьцуулахад 140 хувиар өндөр байх төлөвтэй байгаа тухай нэгэн шинэ судалгаанд мэдээлжээ.
2015 онд тус улсын нялхсын эндэгдлийн үзүүлэлт сүүлийн 100 жилийн хугацаанд анх удаагаа өссөн үзүүлэлттэй гарсан бөгөөд 2016 онд уг үзүүлэлт мөн адил өссөн байна. 2014 онд 1000 хүүхдэд ногдох эндэгдлийн тоо 3.6 байсан бол 2015 онд энэ тоо 3.7 болж өссөн байна. Харин 2016 онд уг үзүүлэлт 3.8 хүрсэн байна.
Хүүхдийн эрүүл мэнд, өвчин судлалын коллежийн эрдэмтнүүдийн таамагласнаар, энэ үзүүлэлт өссөн хэвээр байх аваас 12 жилийн дараа Их Британийн нялхсын эндэгдлийн үзүүлэлтийг энэ үзүүлэлт нь хурдацтай буурч байгаа Европын 15 оронтой харьцуулахад маш өндөр буюу 140 хувиар өндөр байх төлөвтэй байсан аж.
Энэхүү судалгааг удирдсан эрдэмтэн Рассел Винерийн мэдээлснээр, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нялхсын эндэгдлийн үзүүлэлт өссөн шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд Европын бусад оронтой харьцуулахад Их Британид ядуурал болон тэгш бус байдлын үзүүлэлтүүд харьцангуй өндөр байдагтай холбоотой байж магадгүй хэмээн таамаглаж байгаа ажээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна