Хилс хэрэгт гүтгэгдэн 99 жил хоригдох ял авах дээрээ тулаад байсан эр ээжийнхээ Фэйсбүүкт нийтэлсэн сэлфи зурагны ачаар айхтар ялаас мултарчээ. Техасын оршин суугч 21 настай Кристофер Прекопиг 2017 оны есдүгээр сарын 22-нд ажлаа хийж байхад нь хууль сахиулагчид ирж хоёр өдрийн өмнө хуучин найз бүсгүйнхээ гэр лүү дайрч ороод цаасны хутгаар найз бүсгүйнхээ цээжин дээр "Х" үсэг сийлж тарчлаасан хэрэгт буруутган баривчилсан байна. 17 настай байхдаа ердөө зургаан долоо хоног үерхсэн найз бүсгүйнхээ барааг харалгүй хоёр жил болсон Кристофер энэхүү буруутгалыг сонсоод мэл гайхсан гэнэ. Залуугийн ээж Эрин Прекопигийн хэлснээр өсвөр насны хосуудын салалт тийм ч найрсаг байгаагүй ч тэд бүрмөсөн харилцаагаа тасалж, хүү нь ч найз бүсгүйгээ хаана амьдарч байгааг мэдэхгүй болсон гэнэ.
"Намайг хэн ийм хэрэгт унагасныг би мэдэхгүй, яагаад энэ бүхэн болж байгааг ч ойлгоогүй. Хамаг ухаан санаа минь балартаж орхисон" хэмээн Кристофер ярьжээ. Тэрбээр цагдаа нараас яагаад баривчилж байгааг нь асуухад "Бидний юу ярьж байгааг ойлгохгүй байгаа мэт аашлахаа боль!" хэмээн офицерууд түүнийг загнасан гэнэ.
Кристоферын хуучин найз бүсгүй цагдаа нарт хандаж, экс найз залуу нь гэр лүү нь дайрч орж ирээд түүнийг түлхэж унаган, нүүр нүдгүй цохисон төдийгүй цаас зүсэгчээр биеийг нь эсгэсэн хэмээн мэдүүлжээ.
Гэхдээ тэд энэ бүхэнд маш их цаг хугацаа, мөнгө хөрөнгө зарцуулсан аж. Тэд хүүгийнхээ өмгөөллийн төлбөрт 250 мянган доллар төлсөн бөгөөд есөн сарын турш энэ асуудалтай зууралдаж, сэтгэлээ чилээж, байнгын айдас, түгшүүртэй явсан гэнэ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна