Нэгэн сонирхолтой үйл явдал Ирландад болсон байна. Хэсэг хугацааны өмнө Ирландын Аманда Спарроу Ларж Тиг гэдэг бүсгүй сүнстэй гэр бүл болсон билээ. Тэгвэл одоо энэ эмэгтэй гэрлэлтээ цуцлуулж байгаагаа зарласан аж. Одоогоор тэр нарийн ширийн зүйл ярихгүй байгаа ч сүнстэй холбогдвол дэмий хэмээн хүүхнүүдэд анхааруулах болжээ. Аманда 300 настай далайн дээрэмчний сүнстэй гэр бүл болохдоо таван хүүхэдтэй байсан юм.
Үнэндээ тэрээр ердийн харчуултай харилцаа үүсгэхээс залхаад байв. Жек гэдэг нэртэй далайн дээрэмчний сүнстэй Аманда 2014 онд нэгэн үдэшлэгийн үеэр танилцсан гэнэ. Аманда тэр сүнстэй хоёр жил “үерхсэний” эцэст харилцаагаа албан ёсных болгохоор шийдсэн байдаг. Тэдний хуримын ёслол түрээсээр авсан дарвуулт завин дээр болсон билээ. Хуримыг нь газрын хөрсөн дээр явуулахыг хориглосон юм. Хуримын ёслолд Жекийг далайн дээрэмчдийн хар өнгийн туг, далбаа орлож байсан бөгөөд Аманда түүнийг гараасаа салгалгүй барьж байжээ. Аманда XVIII зуунд цаазлагдсан далайн дээрэмчинтэй мартагдахын аргагүй секс хийсэн гэдгээ ярьж байсан удаатай.
Сэтгэгдэл бичигдээгүй байна