Олон улсын чиглэлд сая гаруй зорчигч нисчээ

2019/01/02
Манай улсын хувьд өнгөрсөн онд олон улсын чиглэлд 1.2 сая зорчигч зорчигч ниссэн нь Монгол Улсын анх удаагаа тогтоосон өндөр амжилт болоод байгааг ИНЕГ-аас мэдэгдэж байна.

Энэ талаар ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн хэлэхдээ, “Олон улсын агаарын тээврийн нийт үзүүлэлт өнгөрсөн 10-р сарын байдлаар 6.5 хувьтай байлаа. Энэ дотор Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын нислэг 8.5 хувийн өндөр өсөлттэй гарсан. Манай улсын хувьд агаарын тээврийн өсөлт 9 хувьтай байна. Үүнээс үзэхэд Монгол Улс бүс нутгийнхаа үзүүлэлтээс илүү гарсан дүнтэй байгаа”-г онцолж байв.

Орон нутгийн нислэгийн өсөлт 21 хувьтай байгааг мэдээлж байна. Ачаа тээврийн үзүүлэлтийн хувьд олон улсад 7 хувийн өсөлттэй гарчээ. Нислэгийн гүйцэтгэл болон бүтцээр үзвэл орон нутгийн нийт зорчигчдын 70 гаруй хувь нь уул уурхайн нислэгийн зорчигчид байна.

Ерөнхийд нь дүгнэж хэлэхэд Монгол Улс олон улсын чиглэлд сая гаруй 1.2 сая зорчигч зорчигч тээвэрлэсэн нь анх удаагаа тогтоосон өндөр амжилт болоод байна. Олон улсын “Чингис хаан” нисэх буудал гэхэд 1.4 зорчигчид үйлчилжээ.


ИНЕГ-ын ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн цааш нь хэлэхдээ, “Бид бусад улстай агаарын харилцааны хэлэлцээрээр дамжуулан бүх чиглэлд нисэх, хамтран ажиллах бололцоо бий. Гэхдээ манай улсын хувьд юуны түрүүнд шатахуунаа олон улсын зах зээлийн үнээр нийлүүлдэг байх ёстой. Ингэж байж Монголд авиакомпанийн онгоцууд бууж хөөрөх боломжтой болно. Ийм сонирхлыг манай улс бусад орны агаарын тээврийн компаниудад төрүүлэх хэрэгтэй болоод байна” гэв.

Олон улсын нислэгийн чиглэлийн тоо энэ онд нэмэгдэх талаар ИНЕГ-аас мөн мэдээлж байна. Өнгөрсөн 2018 онд манай улсаар 123 мянган онгоц дамжин өнгөрсөн нь өнгөрсөн оныхоос 20 мянгаар өссөн үзүүлэлт болж байна. Энэ жил Казахстан улсын иргэний агаарын тээврийн “Скат” компани орж ирэхээр болоод буй аж. Түүнчлэн БНСУ, Япон улсууд руу нисэх зорчигчдын суудлын тоо болон чиглэл нэмэгдэнэ гэж мэдэгдэж байна.

Олон улсын нислэгээр зорчиж буй иргэдийн 36 хувь нь БНСУ руу явж, тус улсаас иржээ. Тиймээс ИНЕГ-аас энэ оны нэгдүгээр сард багтаан БНСУ-ын холбогдох яам, байгууллагуудтай агаарын харилцааны хэлэлцээрт орохоор төлөвлөжээ. Ингэснээр зорчигчдод илүү таатай нөхцөл үзүүлэх боломж бүрдэх аж.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна