ЖДҮ-ийг дэмжих сангаас нийтдээ 94 тэрбум төгрөгийн зээл гарсан бол өнөөдрийн байдлаар зээл авсан нэр бүхий компаниуд 30 гаруй тэрбум төгрөгийг эргүүлэн төлжээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниуд зээл авснаа эргэн төлж барагдуулсан бол зарим нь хагас дутуу төлөлттэй байгаа аж.
Тэгвэл ЖДҮ-ийг дэмжих санд орсон зээлийн эргэн төлөлтөөс Сангийн яам 2018 оны 12 дугаар сарын 26-нд Засгийн газрын бонд нэрээр 19 тэрбум төгрөгийг татаж авчээ. Харин энэ мөнгийг ямар зорилгоор сангаас татаж авсныг тайлбарлана уу хэмээн Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос албан бичиг илгээсэн байна.
Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үүнийг тайлбарлаж хариу өгчээ. Тэрээр, энэ тухайд "Долоон жилийн өмнө ЖДҮ-г дэмжих зорилгоор 150 тэрбум төгрөгийн бонд гаргасан бөгөөд хугацаа хэтрээд төлөгдөхгүй байсан бондын төлбөрөө л Сангийн яам буцааж авсан юм. Одоо 100 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн өр хүлээгдэж байгаа. Аль ч сан бай авсан зээлээ төлөх учиртай" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна