Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан өчигдөр “Буянт-Ухаа” спорт цогцолбор ордонд боллоо. Энэхүү барилдаан 1992 оноос хойш уламжлал болгон зохион байгуулдаж байгаа юм. Энэ жилийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглов.
Үндсэн хуулийн өдөрт зориулсан бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Ховд бөхийн дэвжээ, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Зорчигч тээврийн нэтгэл компани, “Од” группийн бөх Монгол Улсын харцага Оргихийн Хангай найм даван түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтэс, “Хемон” констракшн ХХК-ийн бөх, Монгол Улсын аварга Намсрайжавын Батсуурь үзүүрлэлээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна