Засгийн газрын өр 21 их наяд төгрөгт хүрч, буурлаа

2019/01/15

Засгийн газрын өр нийт 21 их наяд төгрөгт хүрчээ.

  • 2017 оны төгсгөлд Засгийн газрын өрийн Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийн хэмжээ 74 хувь байсан бол
  • 2018 оны эцсээр 60 хувь болж буурчээ.

Цаашид энэ харьцааг 40 хувьд хүргэвэл улсын төсөвт дарамт учрахгүй, гадаад дотоод зээлийн үндсэн төлбөр, түүний хүүнд төлөх мөнгө буурна гэж Сангийн яам тооцоолж байна.

Засгийн газар болон түүний харьяа яамд, агентлагууд, төрийн өмчит компаниудын авсан зээл болон Засгийн газрын баталгаа, Концессийн гэрээний үнийн дүнг Засгийн газрын зээлд хамруулдаг.

2019, 2020 онуудад төлөх их хэмжээний өр байхгүй нь энэ Сангийн яаманд уужуу амьсгаа авахуулан, ирэх хоёр жилд багтаан гадаад валютын нөөцөө өсгөх боломж олгож байна. Учир нь 2022 онд Чингис бондын 1 тэрбум америк долларын зээлийг төлнө. Нийт 1.5 тэрбум америк доллартай тэнцэх энэ бондын эхний төлбөр болох 500 сая америк долларыг хөрөнгө оруулагчдад төлөөд байна.

Манай улсын гадаад өр буурснаар америк долларын ханшид үзүүлэх дарамт буурна. Ханшид сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд энэ төлбөрийг жигд төлөхөд анхаарна гэдгээ Сангийн сайд мэдэгдлээ.

Манай улсын нийт гадаад өр 27 тэрбум америк доллар байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна