АНУ-н зохиолч, хошин шогч, бизнес эрхлэгч, нийтлэгч, лектор Марк Твэйн /Mark Twain/ “Өглөө хамгийн түрүүнд нэг амьд мэлхий идчихвэл өнөөдөр танд ямар ч муухай зүйл тохиолдохгүй” гэж хэлсэн байдаг.
Дэлхийн хамгийн шилдэг бизнес эрхлэгч, манлайлагчдын хувьд өглөөг үр бүтээлтэй өнгөрүүлэх нь хамгийн чухал байдаг. Тиймээс тэдний өглөөг хэрхэн эхлүүлдэг талаарх амжилтын бяцхан нууцаас хуваалцаж байна.
Ричард Брэнсон /Richard Branson/
Английн бизнесийн магнат, хөрөнгө оруулагч, филантропист Ричард Брэнсон өглөө бүрийг 5 цагт эхлүүлдэг ажээ. Тэрбээр 2014 оны блог нийтлэлдээ “Бизнесийнхээ үйл хэрэгт ханцуй шамлан орохоос өмнө дасгал хөдөлгөөн хийж, гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэх боломжийг олгодог” хэмээжээ.
Жек Дорси /Jack Dorsey/
АНУ-н программист, интернет энтрепренер бидний сайн мэдэх Твиттер, Скуэр компаниудын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жек Дорси бясалгал хийх цаг гаргахын тулд өглөөг 5 цагт эхлүүлдэг ажээ. 30 минутын бясалгалын дараа өөрөө кофегоо буцалгаж уудаг гэнэ.
Тори Берч /Tory Burch/
АНУ-н загвар зохион бүтээгч, бизнес хатагтай, филантропист, өөрийн нэрийн загварын компаний үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Тори Берч өглөө бүр 5 цаг 45 минутанд сэрээд хамгийн эхэнд и-мэйлээ шалгадаг гэнэ. Дараа нь 3 хүүгээ сэрээгээд, 45 минутын дасгал хийдэг ажээ. Тэрбээр ихэнхдээ нойтон үстэй гэрээсээ гардаг бөгөөд үсээ өөрөөр нь хатаахыг илүүд үздэг хэмээсэн байдаг.
Арианаа Хаффингтон /Arianna Huffington/
Грек Америкийн зохиолч, синдикат тоймч, хэд хэдэн кинонд дүр бүтээсэн жүжигчин, Хаффингтон Постын үүсгэн байгуулагч бизнес хатагтай Арианна Хаффингтон нойр хамгаас үнэ цэнэтэй гэдэгт бат итгэдэг нэгэн ажээ. Тэрбээр давстай халуун баннд орсны дараа шөнө бүр 8 цаг унтах ёстой. Мөн өглөө бүрийг 30 минут бясалгалаар эхлүүлдэг ажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна