Энэ улиралд онцгой тоглож байгаа Клинп Капела гэмтэл авч багтаа 3 сар хүртэл тус хүргэж чадахгүй боллоо. Хьюстон Рокетс баг Орландо Мэжикийн эсрэг хийсэн тоглолтын 3-р үед эрхий хуруугаа гэмтээж улмаар 4-6 долоо хоног талбайд гарахааргүй болжээ. Ийнхүү Хьюстон Рокетс баг өөр нэгэн гол тоглогчоо гэмтэлд алдлаа. Клинт Капелагаас өмнө Крис Пол гэмтэж, улмаар 11 тоглолт өнжөөд байгаа бол Эрик Гордон гэмтлийн 7 тоглолт багтаа тус хүргэж чадаагүй явна.
Клинт Капелаг ирэх хүртэл талбайд олон минут тоглох боломж олдохгүй байгаа Нене Хиларио болон Маркүйсс Крисс нарт талбайд өнгөрүүлэх минут болон өөрсдийгөө харуулах боломж олдож байгаа юм.
Мөн Клинт Капелагийн гаргаж буй сайн тоглолт бүх оддын тоглолтод оролцох хэмжээний байсан боловч 3 сар хүртэл талбайд гарахааргүй болсон нь тун харамсалтай.
Лигийн шилдэг төвийн тоглогчдын нэгээр зүй ёсоор тооцогдох болсон тэрээр энэ улиралд 17.6 оноо, 12.6 самбар дунджилж байгаа нь карьерынх нь хамгийн өндөр үзүүлэлтүүд болж байгаа юм. Мөн Капела самбар болон довтолгооны хувиар лигт тус бүр 8-р байранд эрэмбэлэгдэж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна