Hүүрсний эрэлт 2023 он хүртэл тогтвортой байна

2019/01/16
Хоёр жилдээ уналттай байсан нүүрсний хэрэглээ  нэмэгдэж байна. Гэхдээ Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээгээр  уул уурхайн компаниуд бас нэг сулхан өсөлтөд бэлэн байх ёстой ажээ.

Тус агентлаг сүүлийн илтгэлдээ  дэлхийн нүүрсний эрэлт нь 2017-2023 онуудын хоорондын таван жилд 1%-иас арай илүүгээр өсөж бараг тогтвортой байна гэжээ.Хөгжилтэй орнууд нүүрснээс татгалзаж харин Энэтхэг мэтийн хөгжиж буй орнууд  цахилгааны үйлдвэрлэлийг  нэмэгдүүлэхэд нүүрсийг илүүтэй ашиглаж буйд  нүүрсний салбарын зогсонги байдал оршиж буйг уг илтгэлд тэмдэглэжээ.

2023 он гэхэд дэлхийн  хэрэглээ нь 5,4 тэрбум гаруй тонн нүүрс байна гэж агентлаг үзэв. Энэ түвшинд нүүрс дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлийн 25 хувийг хангана. Үүний хажуугаар  дэлхийн эрчим хүчний тэнцвэрт байгалийн хий ба сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх учраас  нүүрсний эзлэх хувь буурах юм. 

Дэлхийн томоохон хэрэглэгч Хятадад эрэлт буурч байгаа нь нүүрсний салбарт ойрын жилүүдэд томоохон цохилт болно. Агентлагийн дүгнэлтээр, 2023 он хүртэл  Хятадын хэрэглээ ойролцоогоор  жилдээ хагас хувиар буурч байх юм.

Энэтхэгийн  хэрэглээ 2023 он гэхэд  жилдээ хувиар нэмэгдэх болно гэж агентлаг үзэв. Тэр нь жилдээ  6 хувиас илүү байсан сүүлийн 10 жилийнхээс бага юм. Гэхдээ л Энэтхэгийн нүүрсний хэрэглээ 150 сая тонноор нэмэгдсэн байх ажээ.

Филиппин, Вьетнам зэрэг орнууд эдийн засгийн хөгжлөө  дэмжихээр нүүрсний станцууд босгож байгаа тул Зүүн өмнөд Азид нүүрсний эрэлт хамгийн хурдтайгаар өсөх гэнэ. ОУЭЗА-ийн дүгнэлтээр бүс нутагт 2023 он гэхэд нүүрсний өсөлт 5,7 хувиар нэмэгдэх юм.

Өндөр хөгжилтэй орнууд  нүүрсний үйлдвэрээ хаан байгалийн хий, сэргээгдэх эрчим хүчнийг  илүүд үзэх болсноос АНУ, Европт нүүрсний эрэлт жилдээ 2 хувиар буурч магадгүй ажээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна