У.Хүрэлсүх: Шатахууны үнийг дагаад талхны үнэ буурах ёстой шүү

2019/01/16

Шатахууны үнэ 250 төгрөгөөр буураад буй. Харин үнийн энэ бууралт өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлөхгүй байна. Шатахууны үнэ өссөн үед дагаж өссөн бараа бүтээгдэхүүний үнэ дагаад бууж байх ёстойг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлж байна. Тэрбээр энэ ажлыг ШӨХТГ хийх ёстойг анхаарууллаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Засгийн газрын шүдний өвчин бол шатахууны үнийн өсөлт. Ард түмэн Засгийн газар шатахууны үнийг барихгүй байна гэж бухимддаг. Би цаасан мөнгө хэвлэхгүй, үнэ тогтворжуулалт хийхгүй. Харин ШӨХТГ шатахууны үнийг дэлхийн зах зээлтэй харьцуулан хянаж байх ёстой. Буух үед нь бууж, өсөх үед нь өсөх ёстой.

Өнөөдрийн байдлаар АИ 92 шатахуун 250-260 төгрөгөөр хямдарсан байна. Үүнийг дагаад талхны үнэ хямдрах ёстой шүү, Лхагваа дарга аа. Үүнийг танай байгууллага, ШӨХТГ хянах ёстой шүү” хэмээн санууллаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна