Сар шинийн баярыг угтсан үзэсгэлэн худалдаа “Home Plaza”-д болно

2019/01/22
Сар шинийн баярыг угтсан үзэсгэлэн худалдаа “Home Plaza”-д энэ сарын 25-наас 2 дугаар сарын 3-ныг дуустал зохион байгуулагдах гэж байна.
 
Үзэсгэлэн худалдаанд үндэсний дээл, малгай, бүс, гутал, хром, үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн, цагаан идээ, тавгийн идээ, амтат чихэр, шоколад, мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр худалдаалах юм.

Мөн гарын бэлгийн худалдаа, импортын бараа бүтээгдэхүүн зах зээлийн үнээс хямд худалдаалагдах бөгөөд энэ удаагийн үзэсгэлэн худалдааны онцлог нь хотын төвд байрлаж байгаа нь таны цаг завыг хэмнэнэ гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.
 


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна