Carmelo Anthony Chicago Bulls-тэй нэгдлээ
Carmelo Anthony энэ улирлын гурав дахь багтаа очлоо. Атланта Хокс баг луу солилцоогоор очсон ч нэг ч тоглолтонд оролцолгүй багаас хасагдаж Хьюстон Рокэтстой нэгдсэн. Хамгийн бага цалингаар тоглож байсан ч тэдний төлөө 10 тоглолтонд оролцсоны дараа мөн л ийнхүү ээлжит багтаа ирж байна.
Гэхдээ Carmelo Anthonу-н шинэ баг Буллс түүнийг мөн л багаасаа хасах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд Лэйкэрстэй нэгдэх магадлалтай өндөр гэж мэргэжилтнүүд үзэж байна. Лэйкэрс Carmelo Anthony-г элсүүлхийн тулд багаасаа тоглогч хасах шаардлагатай байгаа юм.
Үндэсний сагсан бөмбөгийн холбооны солилцооны цонх хоёрдугаар сарын 07-нд өндөрлөнө.
Сэтгэгдэл бичигдээгүй байна