MNBA Үндэсний лигийн тэргүүн хэсгийн Баянхонгор Мазаалай болон Архангай Алтан Дорнодын Дайчид багууд учраа таарч тоглолоо. Тоглолтын эхний таван оноог Мазаалай баг авсан ч Архангай түүнээс хойш тэргүүллийг авч илүү байсаар эхний үе 25-17 харьцаатай Дайчидын илүүрхэл дор өндөрлөсөн. Харин хоёрдугаар үед Мазаалай баг оноог гурав болгож ойртуулсан бөгөөд улмаар гуравдугаар үеийн төгсгөлд нэг онооны илүү гарсан юм. Гэхдээ сүүлийн хоёр жилийн аварга Архангай аймгийн залуус шийдвэрлэх үед сайн тоглолтоо гаргаж эхэлснээр 104-95 харьцаатай хожлоо. Тэд ийнхүү улирлын найм дахь ялалтаа авлаа. Тус тоглолтод ОУХМ Г.Баттөр 25 оноо, ОУХМ Ц.Азбаяр 20 оноо авч багаа тэргүүлсэн бол Баянхонгор Мазаалай багийг С. Золжаргал, Э.Ариунболд нар 19 оноогоор тэргүүлжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна