Өнөөдөр болох үйл явдлууд

2019/01/25
Нэгдүгээр сарын 25-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт Улаанбаатар Их сургуульд “Монголын археологи-2018” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99185773

11.00 цагт МҮХАҮТ-д Хууль зүй, дотоод хэргийн салбарын улсын төсөвт, төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 99107986, 96561646

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд иргэд “Хөдөлмөрчдийн төлөөллийн шинэчлэлд нэгдэцгээе” сэдвээр мэдээлэл хийнэ.

11.30 цагт АТГ-ын дэргэдэх Олон нийтийн төвд АТГ-аас сар бүрийн 25-ны ээлжит мэдээллээ хийнэ. Утас:80750912

11.30 цагт Дүнжингарав худалдааны төвд АТГ-ын төрийн байгууллага, албан тушаалтны хүнд суртал, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх "Иргэний хяналтын төв"-ийн нээлт болно.

12.00 цагт Нийслэлийн цагдаагийн газарт ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 99990528

12.00 цагт Сонгинохайрхан дүүргийн Иргэний танхимд "ХҮН БҮР АВРАГЧ" төслийн нээлт болно. Утас: 99010499

14.00 цагт Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газарт “Монгол эрэгтэйчүүдийн үнэлэмж-Зөв хандлагын асуудал” хэлэлцүүлэг болно. Утас: 94701470, 99187024

17.00 цагт Art Space 976+ галерейд Швейцарын Холбооны Улсын Элчин сайдын нэрэмжит Монголын залуу уран бүтээлчдийг дэмжих хөтөлбөрт шилдгээр шалгарсан зурагчин Б.Намууны “ME-WE” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 99109723

Төрийн ордонд:

УИХ-ын чуулган хуралдана.

08.30 цагт Нутгийн удирдлагын танхимд Жендерийн үндэсний хорооны ээлжит хуралдаан эхэлнэ.

09.40 цагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна