Шилдэг оюутан тамирчид шагналаа гардан авлаа

2019/01/28
Монголын оюутны спортын холбоо уламжлал ёсоор 1993 оноос эхлэн жил бүр “Оны шилдэг оюутан тамирчин”-ыг шалгаруулдаг бөгөөд энэ онд 25 дахь удаагаа 2018 оны шилдэг оюутан тамирчдаа шалгаруулж, шагнал гардууллаа. Шагналыг МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Батсайхан гардуулсан юм.
 
1. Г.Ануужин – Хүндийн өргөлтийн ОУХМ
 
Г.Ануужин Улаанбаатар хотод төрсөн. МУИС-ийн оюутан. Польш улсын Биала Подласка хотод зохион байгуулагдсан Дэлхийн оюутны аварга шалгаруулах хүндийн өргөлтийн төрөлд амжилттай оролцож 63 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн юм. Түүний Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээний амжилтаар 2018 оны Монгол Улсын шилдэг оюутан тамирчнаар шалгарууллаа.
 
2. П.Мөнх-Оргил – Сагсан бөмбөг
 
П.Мөнх-Оргил Бага-Нуур дүүрэгт төрсөн. ШУТИС-ийн Уул уурхайн ашиглалтын технологийн 3-р курсийн оюутан. Малайз Улсын Куала Лумпур хотноо 2018 онд зохион байгуулагдсан Ази тивийн 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнээс хүрэл медаль, БНХАУ-ын Шиамень хотноо болсон Дэлхийн оюутны 3х3 сагсан бөмбөгийн лигийн тэмцээний шилдэг 8 багт шалгарсан амжилтаар 2018 оны Монгол Улсын шилдэг оюутан тамирчнаар шалгарлаа.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна