Холливудын нэрт жүжигчин 60 настай Алек Болдуин зодоон хийснээ хүлээн зөвшөөрсөн тул уураа дарж сурах сургалтад хамрагдахаар болжээ. Өнгөрсөн намар Алек Болдуин автомашины зогсоол булаалдан нэгэн эрэгтэйтэй сөргөлдсөн билээ.
Алек уураа барьж тэсэлгүй тэр эрийг цохиж унагааснаар нөгөө хүн нь эмнэлэгт хүргэгдсэн бол Болдуин цагдаад саатуулагдсан.
Саяхан болж өнгөрсөн шүүх хурал дээр Алек болсон үйл явдалд буруутайгаа хүлээн зөвшөөрчээ. Мөн тэрбээр 120 долларын торгууль хүлээхээр болов. Уураа дарж сурах сургалтад албадан хамрагдахаар болсон гэнэ.
Тэрбээр замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, гэрэл зурагчин руу дайрч байсан танхай нэгэн билээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна