Шинийн дөрөвнийг амралтын өдөр болгох эсэхийг хэлэлцэж байна

2019/01/30
Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гаригт хуралддаг. Хуваарийн дагуу өнөөдөр нохой жилийн сүүлийн хуралдаанаа хийж байна. Хуралдааны эхэнд сар шинийн баяртай холбогдуулан шинийн 4-н буюу ирэх долоо хоногийн баасан гаригийн ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байгаа аж.

Энэ жилийн шинийн 1-н ирэх долоо хоногийн мягмар гаригт таарч буй. Тиймээс баасан гариг буюу шинийн 4-нийг ийнхүү амралтын өдөрт шилжүүлэх эсэхийг хэлэлцэж байгаа юм байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна