Өнгөрсөн сарын 28-нд дахин нэг цэрэг амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Зэвсэгт хүчний 310-р ангийн ахлах ахлагч Г нь “Сэрүүн сэлбэ” компанийн хашаанд элс ачиж байгаад тус ангийн эзэмшлийн самосвал “ЗиЛ-130” маркийн автомашинд дайруулсан байна. Уг машиныг ангийн жолооч Х жолоодож явсан ба өгсүүр замд зогсч, талийгаач Г машины дугуйнд эвээс хийхээр очтол машин хүч алдан, дээгүүр нь гарсан ажээ. Талийгаач эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй газар дээрээ нас барсан байна.
Хэрэг гарсан өдөр талийгаач Г нь Зэвсэгт хүчний 310-р ангийн захирагч н.Баянжаргалтай хамт ойролцоох “Найман шарга” гүүний саамны амралтаас буцаж явсан гэх ба замдаа ангийн жолооч Х-ийн машин эвдэрсэнтэй тааралдаж, жолоочид туслахаар үлдсэн байна. Ингээд ангийн захирагч Баянжаргалыг өгсөн чиглэлийн дагуу талийгаач Г машины дугуйнд ивээс хийж байтал автомашин гэнэт хөдөлж дайруулж, амиа алджээ.
Энэ ослыг Зэвсэгт хүчнийхэн ихэд нууцалж, Тээврийн цагдаагийн албанд мэдэгдээгүй, зөвхөн Зэвсэгт хүчний техникийн албаныханд мэдэгдсэн гэх.
Ийнхүү золгүй, хариуцлагагүй байдлаас болж хэдэн цэрэг амиа алдаж, хэдэн аав ээж өнчрөл үзэх ёстой юм бэ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна