Харин хоосон зайг нөхөхөөр АН-аас А.Бакей, Х.Ержан гээд хашрууд хүлээж байна.Мөн таамагт багтаагүй битүү нэр дэвшигч байхыг үгүйсгэх аргагүй юм.
Тэгэхээр Баянхонгорчуудыг басамжилж болохгүй гэдгийг санаж энэ удаад АН нэр дэвшигчдээ тун бодолтой илгээнэ гэж найдаж байна.АН-ын хүний нөөцөнд Баянхонгорчуудын итгэлийг хүлээн залуус олон бий. Энд зориудаар нэг хүнийг онцлон хэлмээр байна. Тэр бол АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ. Баянхонгорчууд түүнийг үргэлж дэмжсээр ирсэн. Гэвч намын удирдах түвшинд Д.Мөнх-Эрдэнэ болон түүний үеийн залуусыг үргэлж дарсаар ирсэн байдаг. Үүнийг залуус эсэргүүцэж, ҮЗХ-ны хурлын үеэр лоозон барин зогсож байсныг санаж байна. Тэрээр тухайн үеийн намын дарга, одоогийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын буруутай үйлдлийг олон нийтэд илчилж, намдаа шинэчлэл хүссэн АН-ын шинэ үеийн төлөөллийн нэг юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна