Өнөөдөр болох үйл явдлууд

2019/03/15

Улаанбаатар төв вокзалын баганат танхимд

 

10:00 цагаас Олон улсын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан нээлттэй өдөрлөг болно.

Гаалийн ерѳнхий газарт

10:00 цагаас Гаалийн зѳрчилтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

ШУТИС-ийн 1-р байрны 3 давхарт

10:00 цагаас "Инженер, технологийн дээд боловсрол" төслийн хүрээнд 4 дүгээр сараас эхлэн Япон Улсад шилжин суралцах 98 оюутанд батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа болно.

ЦЕГ-ын МБА-ны хурлын танхимд

10:00 цагаас Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудал сэдэвт хэлэлцүүлгийг цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс зохион байгуулна.

Хүүхдийн ордонд

10:00 цагаас "Хүүхэд хэрэглэгч" аяны нээлтэй өдөрлөг болно. Өдөрлөгт БСШУСЯ-ны харьяа байгууллагууд болон төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулна.

УУХҮЯ-ны хурлын танхимд

11:00 цагаас "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал болно.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн Б блокын 3 давхарт

11:00 цагаас Монголд анх удаа Улсын эмнэлгүүдийн хэмжээнд "Нойрны төв"-ийг байгуулж байгаа бөгөөд нээлтийн арга хэмжээ болно.

ЦЕГ-н ХМТ-ийн мэдээллийн танхимд

12:00 цагаас Мөрдөн байцаах албанаас мэдээлэл хийнэ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна