Етиопын Боеинг 737 Мах онгоцны осолдсон шалтгаан

2019/03/18
Энэ сарын эхээр Етиопийн Боеинг 737 Мах онгоц осолдож 157 хүний амийг авч одсон билээ. Харин өнгөрсөн оны 10 сард мөн Индонезийн Лион Эйр лайны адил маркын онгоц осолдсон юм.

Епиопийн агаарын тээврийн ерөнхий сайд Дагмавит Мог 3 сарын 17-нд хийсэн мэдэгдэлдээ “Онгоцноос хар хайрцагыг авч шинжилгээ хийсэн ба урьдчилсан дүгнэлтээр энэхүү осол нь өмнө осолдсон Лион Эйр Лайны Боеинг онгоцны шалтгаантай ижил. Дараагийн сар гэхэд хар хайрцагны бүрэн мэдээллийг олонд дэлгэх болно” гэжээ.

Шинжээчдийн баг онгоцны MCAS нэртэй автомат системийг илүүтэйгээр судалж байгаа гэсэн албаны мэдээлэл байгаа бөгөөд энэхүү систем нь буруу ажилласан байна. Уг MCAS систем нь онгоцны хошууг дээшээ явахаас сэргийлдэг автомат систем юм. Гэвч энэ нь буруу ажиллан онгоцны хошууг хүчээр доошоо явуулжээ. Өмнөх Индонезийн Боеинг онгоц осолдоход мөнхүү системийн доголдол нь томоохон үүрэг гүйцэтгэж 189 хүний амь авч одсон билээ.

Эх сурвалж: Business Insider


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна